Youtop Video Search



Title:Тархи чинь хоосон учраас данс чинь хоосон.
Duration:08:55
Viewed:8,602
Published:14-12-2023
Source:Youtube

Үнэ цэн өгч чадахгүй учраас хэн ч чамайг орлож чадна. Орлогоо яаж нэмэх вэ? Цалингаа яаж дээшлүүлэх вэ гэж надаас маш олон хүн асуудаг. Би чамаас эргүүлээд асууя. Хүн яаж мөнгө олдог вэ? Тариачин хүн зуны гурван сар хамгийн сайн хөрсөнд, хамгийн эрүүл ногоог тарьдаг. Намар нь түүнийгээ нэг бүрчлэн хурааж зардаг. Малчин хүн зундаа хамгийн тэжээлтэй, өвөлдөө хамгийн нөмөртэй газар нутаглаж, амралтын өдөр, баярт үйл явдлыг умартаж малаа сахидаг. Энэ бүх хөдөлмөрийн үр ашгаа тэд ноос, ноолуур, цагаан идээ, махан хэлбэрээр олж авдаг. Нягтлан бодогчийн хувьд тэд компанийхаа орлого зарлага, санхүүгийн нөхцөл байдлыг яс тооцож, ирээдүйн төлөвлөгөө гаргаж, тууштай ажилласнаар санхүү удирдсан захирал болдог. Харин чи? Өгөх үнэ цэн, тусгай ур чадвар байна уу? Тэгж л таарна. Хүн бүр цэвэрлэгээ хийж чадна, машин барьж чадна, ажилдаа дэмий цаг үрж чадна. Гэвч ихэнх хүмүүс нэг зүйлийн төлөө тууштай хөдөлмөрлөж чаддаггүй. 1, 2 сар англи хэл сурах гэж оролдоод больно. 2 долоо хоног жимд яваад жилийн эрхээ хаяна. Тийм хүний орлого муу л байж таарна. Эмчилгээ нь юу вэ гэж үү? Золиослол гаргах ёстой, тэвчээр заах ёстой. 2-5 жил нэг чадварт тууштай суралцаж байж өсөн дэвжиж, үнэ цэнтэй болж эхэлдэг. Хэцүү сонсогдож байж магадгүй ч, хамгийн гоё зүйл нь тууштай хүн маш ховор. Эцсийг нь үзээд оргилд нь гарахад чи ганцаараа доош харах болно. Тухтай буйдан дээрээ суугаад зурагтаа үзэж болно, эсвэл дэвтэр үзэг гаргаад англи хэл сурах эхний өдрөө эхлүүлж болно. Сонголт чинийх. Хөрөнгө оруулалт хийх, өөрийн үрэлгэн зангаа өөрчлөх бас л хэцүү. Учир нь энэ бол урт хугацааны аялал. Сар бүр тогтмол хөрөнгө оруулалт хийж, өдөр бүр авдаг бялуунаас татгалзах ёстой болно. Мэдээж хуучин хувилбараа халж, шинэ хүн болох маш хэцүү. Жил бүрийн эхний өдөр шинэ хүн болох гэж хичээж, өөртөө санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн зорилго тавьдаг ч нэг л болж өгдөггүй. Хэрэв чамд ийм асуудал тулгарсаар л байвал өөрийн Time 2 Die номыг санал болгъё. Мөнгөнд үрэлгэн, хадгалах дургүй зангийнхаа үүслийг таньж, түүнээсээ бага багаар холдож... Тууштай мөнгөө хадгалж, цаашид санхүүгийн тайлан уншиж, шинжилгээ хийж чаддаг мэргэжлийн хөрөнгө оруулагч болох замын чинь хөтөч болж чадна. Хуучин хүнээ алж, шинэ ондоо шинэ хүн болж төрөхийг хүсвэл доорх линкээр номоо захиалаарай. Ном захиалах линк: https://shorturl.at/dwxzE Чамд амжилт хүсье!



SHARE TO YOUR FRIENDS


Download Server 1


DOWNLOAD MP4

Download Server 2


DOWNLOAD MP4

Alternative Download :